MongolianEnglish (United Kingdom)

Мэдээлэл

Шинэчлэгдсэн:
2010.02.19
 
 

 

 

Монгол улсад дээд боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх чиг үүргийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) хариуцан гүйцэтгэж байна. БМИҮЗ нь 1997 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан төр-олон нийтийн төлөөлөл бүхий бие даасан байгууллага юм. 

 

БМИҮЗ-ийн зорилго нь:

       Дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны төвшин, сургалтын хөтөлбөр, стандартын хэрэгжилтийн чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж сургалт эрхлэх шаардлагыг хангаж байгаа талаар дүгнэлт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

    БМИҮЗ нь дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад сургалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулахад мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлнэ.

 

БМИҮЗ-ийн бүрэлдэхүүн:

         БМИҮЗ нь дарга, дэд дарга болон дээд боловсролын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах 13, мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах 11 гишүүний бүрэлдэхүүнтэй

       Магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэлээ хангаж, хүсэлтээ ирүүлсэн дээд боловсролын байгууллага /хөтөлбөр/ -уудыг мэдлэг чадвар, дадлага туршлагатай, эрх бүхий 150 гаруй шинжээч шалган магадалж дүгнэлт гаргадаг. Үндэсний зөвлөлийн өдөр тутмын ажлыг 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба эрхлэн гүйцэтгэдэг.

 

Үйл ажиллагаа нь:

       БМИҮЗ жилд 3 удаа хуралдаж магадлуулах хүсэлт гаргасан сургуулиудыг магадлан итгэмжлэх эсэх талаар шийдвэр гаргадаг.

       Одоогийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 151 их сургууль, коллеж, МСҮТ-үүдээс 91 нь магадлан итгэмжлэгдээд байна.